Нэр томьёоны тайлбар

“MAZAALAI” гэж дэвшилтэд технологи ашиглан Хэрэглэгч буюу хувь хүн нь mazaalai апп ашиглаж ухаалаг гар утсанд Mazaalai аппликэйшн татан авч үг хайх , хувь хүн өөрийн үгийн сан бүрдүүлэх, боловсролын холбогдолтой мэдээлэл авах, үгний орчуулга дээр санал өгөх , зөвлөгөө мэдээлэл авах зэрэгт зэрэг боломж бүхий Байгууллагын өмчлөлийн цахим программ хангамжийг;

“MAZAALAI үйлчилгээ” гэж Хэрэглэгч MAZAALAI -ыг ашиглан ашиглан авч үг хайх , хувь хүн өөрийн үгийн сан бүрдүүлэх, боловсролын холбогдолтой мэдээлэл авах, үгний орчуулга дээр сана өгөх , зөвлөгөө мэдээлэл зэрэг боломжийг төлбөргүйгээр авах боломж олгож буйг; “Хэрэглэгч” гэж MAZAALAI-г татан авснаар дараах боломжуудыг эдлэх болно

Ерөнхий зүйл

Аливаа Хэрэглэгч нь MAZAALAI татаж аваад ашиглах нь үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэж үзэх болно. Үйлчилгээний нөхцөл тухайн Хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх, эсхүл Хэрэглэгчийг аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Хэрэглэгч MAZAALAI үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол MAZAALAI (утасны аппликейшн)-ийн санал болгож буй аль ч үйлчилгээг авахгүй байхыг сануулж байна.

Байгууллага нь нэг талын санаачлалаар Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд Хэрэглэгч өөрийн бүртгэлийг устгаагүй бол нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.

Байгууллага Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар түүнийг мөрдөж эхлэхээс өмнө www.mazaalai.app вэб сайт болон MAZAALAI утасны аппликэйшнээр мэдээлнэ.

Байгууллага нь бүртгэл үүсгэж буй хувь хүн эрх зүйн чадвар, чадамжийн талаар биечлэн шалгах боломжгүй тул Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх сонголт хийсэн Хэрэглэгчийг эрх зүйн чадвар, чадамжтай гэж үзнэ.

Үйлчилгээ

MAZAALAI үйлчилгээг гар утас, таблет, компьютер, ухаалаг зурагт гэх мэт олон төхөөрөмжүүдээр үзэх боломжтой. Байгууллага нь өөрийн Хэрэглэгчдэд зориулан урамшуулалт хөтөлбөр зарлаж болох ба хэрэглэгч аппийг татан авч ашиглах үед тухайн хөтөлбөрт заасан MAZAALAI Үйлчилгээ авах эрхтэй болно.

Байгууллага нь Үйлчилгээгээ тогтмол тасралтгүй хүргэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (тухайлбал газар хөдлөлт, үер, гал түймэр, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо, цахилгаан эрчим хүч тасалдал, нийтийг хамарсан интернетийн доголдол гэх мэт), тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт, цахим орчны бусад эрсдэлээс шалтгаалан Үйлчилгээ тасалдаж болох бөгөөд энэ тохиолдолд Байгууллага хариуцлага хүлээхгүй. Хэрэв ямар нэгэн тасалдал гарсан тохиолдолд Байгууллага нь үйлчилгээгээ яаралтай сэргээхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.

Байгууллага нь MAZAALAI Үйлчилгээгээ сайжруулах үүднээс өөрийн цахим хуудас, утасны аппликэйшн, бусад мэдээ мэдээлэлд өөрчлөлт оруулж болох ба энэ зорилгоор гишүүдийн дунд санал асуулга мөн явуулж болно.

Хэрэглэгчийг MAZAALAI Үйлчилгээ авч байх үед Байгууллага нь өөрийн хамтран ажиллагч байгууллагын сурталчилгааг үзүүлж болно.

Хэрэглэгчийг MAZAALAI Үйлчилгээ авч байх үед Байгууллага нь өөрийн хамтран ажиллагчийн бараа бүтээгдэхүүн сурталчилж болно.

Хэрэглэгч нь MAZAALAI Үйлчилгээ авч байх үедээ хараалын болон ёс бус үг хэллэг ашиглах, бусдыг үндэслэлгүйгээр гутаан доромжлохыг хориглоно. Үүнээс үүдэх хариуцлагыг Байгууллага хариуцахгүй.

Нууцлал

Байгууллага нь MAZAALAI системийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Байгууллага нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн Байгууллагын дотоод маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө зэрэгт ашиглах эрхтэй.

Хэрэглэгч нь MAZAALAI үйлчилгээгээр аливаа контент хүлээж авсны дараа түүнийг Байгууллагаас албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.

Байгууллага нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс MAZAALAI болон утасны аппликэйшн руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна. Хэрэглэгч өөрийн MAZAALAI дахь бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол, алдагдлыг Байгууллагаас нэхэмжлэх эрхгүй.

Мэдээллийн бодлого

Байгууллага нь Хэрэглэгчийн ашиглаж байгаа мэдээлэл болон хэрэглэгчийн хувийн мэдээлэл огт хадгалахгүй бөгөөд Байгууллага нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үл таних этгээд нэрийн доор л хүлээж авна.

Хэрэглэгчийн гомдол, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх

Хэрэглэгч Байгууллагын цахим хуудас болон холбоо барих бусад хаягаар дамжуулан Байгууллагад гомдол, хүсэлт гаргах эрхтэй. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, хүсэлтийг Байгууллага хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ. Гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энд зааснаас урт хугацаа шаардлагатай бол Байгууллага нь хариу өгөх хугацааг Хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол бидэнтэй mazaalaiapp@gmail.com хаягаар холбогдоно уу.